Австралид суралцах

Яагаад Автрали гэж?

Австрали улс нь боловсролын чанар, их дээд сургуулиудын нэр хүнд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа суралцахад хамгийн тохиромжтой улсуудын нэг юм. Австрали улсад дэлхийн топ сургуулиудын жагсаалтанд багтах QS 5 ★★★★★ үнэлгээтэй 13 их, дээд сургуулиуд байдаг бөгөөд эдгээрийн 2 нь шилдэг 10-д багтдаг. Авсралид суралцах нь та өөрийнхөө ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болохоос гадна Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчин болох эхний алхам чинь байх болно.

Австралид суралцсанаар таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө. Шинэ соёл уламжлалтай танилцаж, олон орны хүмүүстэй насан туршийн найз нөхөд болж, олон сонирхолтой адал явдлыг хамтдаа бүтээлцэнэ. Австраличууд бид тайван дөлгөөн, нарлаг дулаахан амьдралын хэв маягтай хүмүүс. Жилийн дөрвөн улирлын турш мөнх ногооноороо байх аюулгүй, цэвэрхэн хотууд маань дэлхий дээрхи амьдрахад тохиромжтой шилдэг 10 хотын жагсаалтад багтдаг. Эдгээр хотуудаас та алийг нь сонгон суралцах вэ? Далайн эрэг дээр үү? Олон хүн төвлөрсөн орчин үеийн хотод үү? Аль эсвэл хөдөөний жижигхэн намуухан хотод уу?

Австрали улсад амьдрах амьдралын өртөг Англи болон Америк улсуудтай харьцуулахад харьцангуй бага. Тиймээс бага зардлаар ижилхэн чанартай боловсрол эзэмших боломж танд байна.

Мөн та Австралид суралцахынхаа хажуугаар ажиллаж боломжтой. Ингэснээр та үнэ цэнэтэй ажлын туршлага хуримтлуулах төдийгүй амьжиргаандаа нэмэрлэх боломжтой.

 

 

Яагаад Глоб Си Эй Боловсролын үйлчилгээг сонгох вэ?

Глоб нь Австрали улсын “Баруун Австрал” мужид байрлах Перт хотод байрлалтай, боловсролын салбарт 15 жилийн туршлагатай аж ахуйн нэгж юм. Бид таны хүсэл зорилго, санхүүгийн нөхцөл байдалд тохируулах хаана, ямар сургуульд суралцах нь танд хамгийн оновчтой шийдвэр болохыг зөвлөж чадна.

Бидний салбар компани болох Глоб 24-7-ийн шугамаар бид дэлхийн эргэн тойронд хүрч ажиллаж чадахаас гадна өнөөгийн болон ирээдүйн ажлын зах зээлийн онцлогийг бид сайн мэднэ.

Австрали улсын Стандартын дагуу QEAC-д бүртгэлтэй манай мэргэшсэн зөвлөхүүд Авсралид суралцахтай холбоотой бүх төрлийн асуудлаар зөвлөгөө өгч байна. Үүнд: их дээд сургуулиудын элсэлтийн шалгуур, Англи хэлний мэдлэгийн төвшингийн шаардлага, ямар мэргэжил сонгох, визний үйл явц, сонгон суралцах хотуудын талаар мэдээлэл, амьдрах байр, ажлын боломжууд, аялал зугаалга, курс семинар зэрэг бүхий л талын мэдээлэл, зөвлөгөөг өгнө. Мөн түүнчлэн хэрэв та усанд сэлж сурахыг хүсвэл бид зохион байгуулж чадна.

Австрали улсын болвсролыг дараах байдлаар ангилан авч үзэж болно:

Англи хэлний сургалтууд

  • ELICOS (Гадаад оюутнуудад зориулсан Англи хэлний эрчимжүүлсэн сургалт)
  • Ерөнхий Англи хэл (харилцааны ур чадвар дээр төвлөрсөн)
  • Академик төвшний Англи хэл (мэргэлийн сургалтууд болон их дээр сургуулиудад элсэж ороход зориулсан)
  • Шалгалтын бэлтгэл (Кэмбриж, TOEFL, IELTS-ийн шалгалтуудад бэлтгэх)
  • Аялангаа суралцах (Австрали болон Шинэ Зеландын талаар сурч байхдаа эсвэл скуба шумбалт хийх, гольф тоглох, морь унах, далбаат завиар аялах зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудад оролцох явцдаа англи хэл сурах)

Мэргэжлийн сургалтууд:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Нисэх хүчин
  • Бизнесийн удирдлага
  • Хүүхэд асрах сургалт
  • Компьютерын сургалтууд
  • График дизайн
  • Үсчин, гоо сайхан
  • Мэдээллийн технологи
  • Маркетинг
  • Ажлын байрны удирдлага буюу захиргааны ажил
  • Нарийн бичгийн сургалт
  • Аялал, жуулчлал
  • Зочид буудал, зоогийн газрын менежмент

Дээд боловсрол (Их дээд сургуулиад)

  • Бакалаврын зэрэг
  • Магистр, Докторын зэрэг

 

Сонирхож байна уу?

Үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Холбогдох

 

Бидэнтэй холбогдохын өмнө дараахь зүйлсийн анхаарч үзээрэй. Үүнд:

  • Юуны чиглэлээр суралцах сонирхолтой байгаа?
  • Цаашдын карьерын чинь зорилт юу болох?
  • Ямар зэрэг хамгаалах бодолтой байгаа?
  • Аль хотод суралцах хүсэлтэй байгаа?
  • Төсөв мөнгө чинь хир байгаа?